2026.03.17

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Өмнөговь аймгийн Цагаан хаданд ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч, тээвэрчидтэй уулзалт хийж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр жолооч, тээвэрчид тээврийн зохион байгуулалт, хил нэвтрэх үйл ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, авто замын аюулгүй байдал зэрэг өдөр тутмын ажилд нь тулгарч буй асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлж, холбогдох шийдлүүдийн талаар санал солилцов. Сайдын ажлын бүрэлдэхүүнд “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирал болон холбогдох албаны хүмүүс багтан ажиллаж байгаа бөгөөд газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, жолооч, тээвэрчдийн санал хүсэлтийг бодлого, зохион байгуулалтын түвшинд шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа. Энэхүү уулзалт нь нүүрс тээврийн үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулах, жолооч, тээвэрчдийн ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, салбарын бодлогын хэрэгжилтийг газар дээр нь сонсож шийдвэрлэхэд чиглэж байна.

📸 Зураг