2026.05.15
Зорчигч тээвэрт тавигдах шаардлага
Улс, хот хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтийн жагсаалт:
- Аж ахуйн нэгж, байгууллага нь тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтээ Автотээврийн үндэсний төвд албан бичгээр хандана.
- ААНБайгууллагын танилцуулга тохирлын гэрчилгээ,улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө
- MNS 5831:2007 Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлт. стандартын шаардлагыг хангасан байх. (холбогдох материалын хуулбарыг хавсаргах)
- MNS 5012:2016 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартын зүйл заалтыг хангасан байх.
- Автотээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах инженер, техникийн ажилтны судалгаа, мэргэжлийн үнэмлэх, мэргэшсэн инженерийг батлах үнэмлэхний хуулбарууд;
- Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн мэдээлэл,www.autobox.mn тээврийн нэгдсэн системээр тээврийн хэрэгсэл дээр автотээврийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулсан байх
- Бүртгэлтэй жолооч нарын тодорхойлолт болон автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргах
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар;
- Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 19.1-т заасны дагуу Олон улсын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолооч байх, жолоочийн үнэмлэхний хуулбар;