2026.03.17
ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ: 📣
ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ: 📣
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн Жуулчин тээврийн салбар холбооноос жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нарт зориулсан ээлжит сургалтыг зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нарын аюулгүй ажиллагаа, харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг сайжруулах, жуулчдад эелдэг найрсаг, стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, мөн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.
📍Сургалтад хамрагдах жолооч нар нь тоон гарын үсэг авсан байх шаардлагатай.
Сургалтаар:
• Мэргэшсэн жолоочийн сургалтын шалгалт
• Жуулчин тээврийн гэрээг autobox.mn цахим системээр байгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө
• Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг газар дээр нь гаргах
• Жуулчин таних тэмдэг олгох
• Аялал жуулчлалын салбарт олгогдох 6%-ийн хүүтэй зээлийн талаарх мэдээлэл өгнө
Хэзээ:
2026 оны 04 дүгээр сарын 07, 08, 09-ний өдрүүдэд
Хаяг:
Зам тээврийн яам "Их нүүдэл танхим"
Сургалтын хураамж: 90,000 төгрөг
Та доорх холбоосоор нэвтэрч сургалтад бүртгүүлээрэй.
https://forms.gle/3r5DtFhW9GdmyfFy9
📸 Зураг
Зураг байхгүй
Мэдээлэл авах
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ
Захиргаа удирдлагын хэлтэс
Хэвлэл мэдэээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн
Утас:7007-0021