2026.04.09

ГАМШГИЙН ДУУТ ДОХИОЛЛЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын төв байрны нийт 102 ажилтан, албан хаагч болон Ариг банкны 8 ажилтан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор тус тус баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагт буюу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах дадлага сургуулилтад оролцлоо. НЭГ ДЭХ ДОХИО: Дуугарахад иргэн та “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээх. ХОЁР ДАХЬ ДОХИО: Дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. /гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байх/ ГУРАВ ДАХЬ ДОХИО: Дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлэх гэсэн дарааллын дагуу “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио” дуугардаг. Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб

📸 Зураг