2026.04.09
Автотээврийн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлууд “Тээвэрчдийн ордон” барилгын ажил үргэлжилж байна
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ нь “Тээвэрчдийн ордон” барилгын зураг төслийн ажлыг 2024 онд төрийн худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, “Тэмжин” ХХК гүйцэтгэн ажилласан.
Тус зураг төслөөр нийт 12 давхар, 10,000 гаруй м² талбай бүхий барилга төлөвлөгдсөн юм.
Зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг “Стандарт холдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд мөн уг цогцолборт багтах спортын барилгын ажил давхар явагдаж байна.
Одоогийн байдлаар барилгын 8 дугаар давхрын цутгалтын ажлыг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан талаар тус компанийн ерөнхий инженер Б.Ууганбаяр мэдээллээ.
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Ц.Батсайхан барилгын ажлыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Тус барилга ашиглалтад орсноор иргэдэд илүү тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээний танхим, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ нэг дор төвлөрөн ажиллах юм.
📸 Зураг
Зураг байхгүй