2026.04.09

Баянзүрх зорчигч тээврийн төвийн үйл ажиллагааг сайжруулна

Баянзүрх зорчигч тээврийн төв нь 2024 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, шинэчлэгдсэн “Драгон Тэнгэр терминал”-д байрлан ажиллаж байна. Тус төв нь зорчигчдод зориулсан: 📍Тээш хадгалах, илгээх үйлчилгээ 📍 Хүүхдийн тоглоомын өрөө 📍 Ажилчдын амрах өрөө 📍 Эмчийн өрөө зэрэг нөхцөлөөр хангагдсан байна. “Драгон Тэнгэр терминал”-ын 2 дугаар давхарт байрлах тус төвийн үйл ажиллагааг сайжруулах, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх талаар “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Ц.Батсайхан болон холбогдох албаныхан төвийн удирдлагуудтай санал солилцжээ. Одоогоор тус төвөөс: Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн 8 чиглэл, 23 сум, суурин газар, БНХАУ-ын Эрээн хот руу олон улсын 1 чиглэл нийт 113 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна. Өдөрт дунджаар 600–700 зорчигчийг 16 орчим тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улс болон хот хоорондын тээврийг 24 цагийн турш тасралтгүй зохион байгуулж байна. Мөн ачаа, тээш хадгалах, түгээх үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.

📸 Зураг