он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 

    Ашигт малтмалын тээвэрлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн экспортын тээвэрлэлтийн нэмэгдэж боомтын чиглэлийн автозам дээрх ачаалал ихэссэнтэй холбогдуулан, эрэлтэд нийцсэн нийлүүлэлтийг хангах, тээврийн төлөвлөлтийг нарийвчлан гаргах зорилгоор “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

   Уг санамж бичгийн хүрээнд улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх гэрээгүй аж ахуй нэгж, байгууллагууд уурхайгаас ачилт хийх, авто зам дээр явах мөн хил нэвтрэхгүй байх зохицуулалтыг хийсэн юм. Иймд цаашид улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохицуулах, зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны 1 дүгээр сараас эхлэн дээрх чиглэлүүдэд Автотээврийн үндэсний төвтэй улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагуудын зөвхөн бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд хилээр ачаа тээвэрлэх боломжтой бөгөөд Автотээврийн үндэсний төвөөс хил нэвтрэх зөвшөөрлийн бичгийг цахим хэлбэрээр бүртгэн олгож, хяналт тавих ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

    Улс хоорондын байнгын ачаа тээвэрт зонхилох ачаа нь уул уурхай, ашигт малтмалын тээвэрлэлт бөгөөд Дорнод аймгийн Баянхошуу боомтоор газрын тос, тоног төхөөрөмж, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, тоног төхөөрөмж, Ханги боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудаар нүүрс, зэсийн баяжмал, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор төмрийн хүдэр, Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нүүрс тус тус тээвэрлэгдэж байна.

     

 

  

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


[ « Буцах | Хуудасны эхэнд | Хэвлэх | Дараах » ]



Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.