он
 
   

Vнэ, тариф  |  Салбаруудын байршил  |  Хүчингүй бичиг баримт  |  Арал солих  |  Ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл  |  Ослын дүгнэлт  |  Нэмэлт төхөөрөмж суурилуулах  |  Хийцийн өөрчлөлт  |  Техникийн хяналтын үзлэг


Мэдээ, мэдээлэл ...


  Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээ нэг нас хүрлээ (2017-01-16 08:24)

Автотээврийн үндэсний төвөөс хэрэглэгчдэд хүргэж буй Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээ өнөөдөр нэг нас хүрлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамт байж, манай лавлахыг сонгон үйлчлүүлсэн нийт хэрэглэгчиддээ ойн баярын мэндийг хүргэе. Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 таны дотны туслах байж чадна.


  Автотээврийн хяналтын улсын байцаагч нартай нэгдсэн уулзалт зохион байгууллаа (2017-01-16 08:13)

Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Автотээврийн хяналтын улсын байцаагч нартай нэгдсэн уулзалт зохион байгуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар сонсч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын үүрэг чиглэл өглөө.


  Д.Ганбат: Баруун талдаа хүрдтэй автомашиныг хориглож байгаа зүйл огт биш, бодлогоор зохицуулна (2017-01-12 08:50)

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхантай өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцлоо.


  Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна (2017-01-12 08:30)

Зам, тээврийн хөгжлийн сайд Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв, зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа


  Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээтэй танилцлаа (2017-01-11 01:13)

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/09 дүгээр захирамжийн дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон болон ажлын хэсгийн холбогдох гишүүд хамтран нийслэл дэх техникийн хяналтын үзлэгийн төвүүд, тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ болон дүүргүүдийн Татварын хэлтсийн ажилтай танилцан ажлын үүрэг чиглэл өглөө.


  Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд! (2017-01-09 04:19)

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 9-н буюу өнөөдрөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулна.


  Ачааны терминал Улаанбаатарт байгуулахаар зорьж байна (2017-01-07 11:45)

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


  Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оны ажлаа төлөвлөлөө (2017-01-04 08:50)

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа.


  Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд хот хоорондын чиглэлд 28665 зорчигч тээвэрлэсэн байна (2017-01-02 02:28)

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд хот хоорондын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албатай хамтран гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн Автотээврийн төвүүд болон Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өгч, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалт, зохицуулалт хийж ажиллалаа.


  Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа (2016-12-28 11:17)

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг зохицуулах, зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны 1 дүгээр сараас эхлэн дээрх чиглэлүүдэд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх гэрээ байгуулсан аж ахуй



<< өмнөх  |  нийт 7 хуудас мэдээний -р хуудас  |  дараах >>





Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн Үндэсний Төв
Утас: 1900-1234
Факс: 70112851

И-мэйл: info@transdep.mn






Нvvр хуудас | Цахим шуудан | Салбаруудын байршил | Холбоо барих | Хэвлэх | Вэбээс гарах

2017 © Автотээврийн Үндэсний Төв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.