Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ШУУРХАЙ МЭДЭЭ: Цаг агаарын онцгой нөхцөлд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Үүнд: Хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна.

БҮРТГЭЛТЭЙ АВТОМАШИНЫ 60 ОРЧИМ ХУВЬ НЬ ҮЗЛЭГ ОНОШЛОГООНДОО ХАМРАГДСАН

Улсын хэмжээнд 900 гаруй мянган бүртгэлтэй автомашин байгаагаас оны эхний есөн сарын байдлаар жил тутмын үзлэг оношлогоондоо хамрагдсан автомашины тоо 519 мянга 739 байгаа болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст ихээхэн хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул нийт жолооч, зорчигч нарт сэрэмжлүүлж байна. Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас анхааруулж байна.

ТЭЭВЭРЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудтай өнөөдөр уулзалт хийж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Энэхүү уулзалтаар аж ахуй нэгжүүд холбогдох хууль дүрэм, журам, стандартын шаардлага хангасан тээвэрлэгч, өөрсдийн жолооч нарын нийгмийн асуудлыг анхааран ажилладаг, нийгмийн даатгалд хамруулж, эрүүл мэндэд нь анхаардаг байх зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшүүлэхийг үүрэг болголоо. Дээрх шаардлагуудын хүрээнд аж ахуй нэгжүүдэд тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичиг олгох бөгөөд тус үйлдвэрийн газраас тээвэрлэгч аж ахуй нэгжүүд дотооддоо тээвэр зохицуулалтаа хийх үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргана гэсэн залиланд хууртахгүй байхыг санууллаа

Сүүлийн үед сошиал сүлжээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.