Жуулчин тээвэрт тавигдах шаардлага
Жуулчин тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт
- Жолооч нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн, жуулчин тээврийн чиглэлээр мэргэшсэн байх;
- Тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байх;
- Тээврийн хэрэгслээ автотээврийн хяналтын улсын байцаагчаар шалгуулж дүгнэлт гаргуулсан байх;
- Гэрээний үндсэн дээр зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд “Нийтийн тээвэр. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2021 стандартын шаардлагыг хангасан байх бөгөөд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хүсэлт ирүүлнэ. Тайлбар: 4 дэх шаардлага нь суудлын автомашинаар жуулчин тээврийн үйлчилгээ үзүүлэх иргэнд хамаарахгүй.
- Жуулчин тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл авах бол 70070023 дугаарын утсаар мөн zorchigch@teever.gov.mn мэйл хаягаар албан хүсэлтээ ирүүлнэ үү
1. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн шалгах хуудас
1.1 Автотээврийн хяналтын улсын байцаагчийн шалгах хуудас /нүүр/
2. Жуулчин тээврийн статистик мэдээний маягт
3. ААНБ-ын Ерөнхий танилцуулгын маягт