Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-09-18 01:13:21

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Нэг. Тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдахад бүрдүүлэх материал

1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /импортоор орж ирсэн бол техникийн паспорт гаалийн бичиг/
2. Иргэний цахим үнэмлэх
3. Жолооны үнэмлэх
4. Техник ашиглалтын дэвтэр
5. Техникийн хяналтын үзлэгийн төлбөр тушаасан баримт
Захирлын 2017.11.08-ны өдрийн А/338 тоот “Шинэ тээврийн хэрэгслийг бүртгэх үйлчилгээний хураамжийг батлах тухай” тушаалаар тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгдсэнээс хойшхи 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн техникийн хяналтын үзлэгийн бүртгэлд хамруулж байхаар тогтсон ба үйлчилгээний хураамжийн үнийг 1980 /нэг мянга есөн зуун ная/ төгрөгөөр тогтоосон.

Хоёр. Автомашинд ослын шинжилгээ хийлгэхэд бүрдүүлэх баримт бичиг

1. Автомашинд ослын шинжилгээ хийлгэх тухай тогтоол
2. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

Гурав. Арал сольсон тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын дүгнэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримт

1. Техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт
2. Сольж тавьсан арлын гаалийн мэдүүлэг, эсхүл улсын бүртгэлээс хасуулсан тодорхойлолт
3. Арал худалдан авсан баримт
4. Арал сольж тавьсан засварын газрын тодорхойлолт
5. Хуучин арлын дугаар, пайзыг биетээр нь авчрах
6. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
7. Солих болсон шалтгаан (Цагдаагийн байгууллага, Үнэлгээний байгууллага, Онцгой байдлын газрын тодорхойлолт гэх мэт)

Дөрөв. Нэмэлт төхөөрөмж суурилуулсан тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримт

1. Техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт
2. Нэмэлт төхөөрөмжийн талаарх Мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт
3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
4. Нэмэлт төхөөрөмж суурилуулах болсон шалтгаан

Тав. Хийцийн өөрчлөлт хийж хөдөлгүүр сольсон тээврийн хэрэгсэлд техникийн дүгнэлт гаргахад шаардагдах бичиг баримт

1. Техникийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт
2. Хөдөлгүүр худалдан авсан баримт
3. Хөдөлгүүр сольж тавьсан засварын газрын тодорхойлолт
4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
5. Хөдөлгүүр солих болсон шалтгаан

Ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах

Энэхүү бүртгэлд ашиглалтаас хасагдаж буй болон Монгол Улсад ашиглагдаж байгаад экспортод гарч буй автотээврийн хэрэгслийн бүртгэл хамаарна.

Автотээврийн хэрэгслийг дараах баримт бичигт үндэслэн бүртгэлээс хасна.

  1. Өмчлөгчийн хүсэлт;
  2. Бүртгэлийн мэдүүлэг;
  3. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарын тэмдэг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан тодорхойлолт;
  4. Автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрт тушаасан бол тухайн үйлдвэрийн тодорхойлолт.
  5. Тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгууль зэргийг төлж барагдуулсан байх.
  6. Бүртгэгч дээрх баримт бичгийг үндэслэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаарын тэмдгийг хураан авч, мэдээллийн санд бүртгэн, тодорхойлолтыг өмчлөгчид олгоно.

Долоо. Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөхөд бүрдүүлэх материал

Мэргэшсэн жолоочийн шалгалтанд хамрагдахыг хүссэн этгээд дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

1. Жолооны үнэмлэх /эх хувь/
2. Эрүүл мэндийн тодорхойлолт
3. 4х6 хэмжээтэй, өнгөт гэрэл зураг 1 хувь
4. Шалгалтын төлбөр тушаасан баримт /9900 төгрөг/
5. Үнэмлэхний үнэ тушаасан баримт /12500 төгрөг/
6. Сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт /2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тухайн ангилал авсан этгээд/

Тайлбар:
2008.08.08-ны өдрөөс өмнө тухайн ангиллаар жолооны үнэмлэх авсан этгээд шууд шалгалтанд орох эрхтэй ба мөн өдрөөс хойш тухайн ангиллаар жолооны үнэмлэх авсан этгээд мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад “Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтад хамрагдаж шалгалтанд орох эрхтэй болно.

Найм. Улс хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

1. Аж ахуйн нэгж, байгууллага нь тээвэрлэлт гүйцэтгэх тухай Автотээврийн үндэсний төвд гаргасан албан хүсэлт;
2. MNS 5831:2007 Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлт. стандартын шаардлагыг хангасан байх. (холбогдох материалын хуулбарыг хавсаргах)
3. MNS 5012:2011 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартын зүйл заалтыг хангасан байх. /Холбогдох материалын хуулбарыг хавсаргах/
4. Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 8.2-т заасны дагуу баталсан тээвэрлэлтийн маршрут чиглэлийг тодорхойлсон зураг түүнийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;
5. Автотээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах инженер, техникийн ажилтны судалгаа, мэргэжлийн үнэмлэх, мэргэшсэн инженерийг батлах үнэмлэхний хуулбарууд;
6. Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2011 оны 153 тоот тушаал хангасан эсэх /хүснэгтлэн харуулах/;
7. Улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /техникийн хяналтын үзлэгт орсон эсэх/;
8. Улс хоорондын тээвэрт явах тээврийн хэрэгсэл, жолоочийн тодорхойлолт гаргаж өгөх /АТХУБайцаагчийн дүгнэлт/;
9. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар;
10. Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 19.1-т заасны дагуу Олон улсын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх мэргэшсэн жолооч байх, жолоочийн үнэмлэхний хуулбар;
11. Ажлын даалгавар, тээвэрлэлтийн зохион байгуулалт, танилцуулга.

Ес. Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

1. Жуулчин тээвэрлэлтийн гэрээ байгуулах, сунгуулах тухай албан бичиг;
2. 2016 оны гэрээ дүгнүүлсэн байх/шинээр гэрээ байгуулахад хамаарахгүй/;
3. Байгууллагын тухай танилцуулга;
4. Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээнд жуулчин тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх талаар бүртгэл хийлгэсэн байх;
5. “Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам”, 2017 оны дотоод хяналт хэрэгжүүлэх төлөвлөгөө;
6. Дулаан гарааш, автомашины ил зогсоол, засвар үйлчилгээний байр. /Өмчлөлийн бол улсын бүртгэлийн гэрчилгээний, түрээсийн бол тухайн байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар/;
7. Тээвэр хариуцсан ажилтан/засварын инженер, шалгах механик, тээвэр зохицуулагч/ автотээврийн мэргэжилтэй байх/ажлын байрны тодорхойлолт, дипломын хуулбар;
8. Авто замын сүлжээг үндэслэн баталгаажсан аяллын замнал, цагийн хуваарь;
9. Байгууллагын билэгдлийг харуулсан эмблем, жолоочийн нэрийн болон ажлын хувцасны зураг;
10. Байгууллагын инженер техникийн ажилтан, жолооч, тээврийн хэрэгслийн жагсаалтыг маягтын дагуу гаргах;
11. Жолооч нэг бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар;
12. Байгууллагын жолоочийн шугам замын даалгаврын хуудас /замын хуудас/-ны хуулбар/;
13. Шугам замын осол, саатал гарсан үед түргэн тусламж үзүүлэх, арга хэмжээний талаар хийх ажлын танилцуулга.
14. Тээвэрлэгч жолооч, тээврийн хэрэгсэл бүрт гаргасан автотээврийн улсын байцаагчийн гаргасан тодорхойлолт, дүгнэлт.

Арав. Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, бичиг баримт

1. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан 2 талт хэлэлцээр болон Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан маршрутын дагуу тээвэрлэлт гүйцэтгэнэ.
2. Тухайн маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх албан хүсэлтийг Автотээврийн үндэсний төвд ирүүлнэ.
3. Албан бичигт доорх бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:
4. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
5. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны танилцуулга;
6. Удирдах болон инженер, техникийн ажилтны анкет, мэргэжлийн дипломын хуулбар;
7. Тээвэрлэлтийн маршрут, чиглэлийг тодорхойлсон зураг, түүнийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар;
8. Ачаа илгээгч, эсхүл хүлээн авагчтай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ;
9. MNS 4598:2011.Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагыг хангасан байх;
10. MNS 6278:2011. Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлагыг хангасан байх;
11. Тээврийн хэрэгсэл бүр дээр Автотээврийн Хяналтын Улсын Байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
12. Тээвэрлэлт гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
13. Жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар;
14. Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зориулалтын засвар, үйлчилгээний байгууламж, тээвэрлэлтийг гүйцэтгэх жолооч, бусад ажилчдыг байршуулах зориулалт бүхий өөрийн, эсхүл түрээсийн байртай эсэх талаарх танилцуулга /холбогдох баримтын хамт/;
15. Авто зам ашиглах гэрээ эсхүл батлагдсан маршрутын дагуу шороон замаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд тээвэрлэлтээс хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;
16. Шаардлагатай бол тээвэрлэлт гүйцэтгэхэд гадаадаас авах ажиллах хүчний тоо, эрх бүхий байгууллагаас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
17. Тээврийн хэрэгсэл бүр дээр байршил тогтоох төхөөрөмж суурилуулж, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системд холбогдсон байх;

Жич: Холбогдох бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.

Арван нэг. Улс хооронд аюултай ачаа тээвэрлэхэд бүрдүүлэх материал

1. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
2. Бүртгэл, хяналтын төвийн тусгай зөвшөөрөл (Тэсэрч дэлбэрэх бодис)
3. Байгал орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл (Химийн гаралтай бодис)
4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ (Татварын гэрчилгээг хавсаргах)
5. Тээврийн хэрэгслийн фото зураг (4 талаас авсан байх)
6. Оношлогоонд тэнцсэн дүгнэлтийн хуудас (Оношлогоо хийлгэсэн газраас авах)
7. Бүртгэлийн гэрчилгээ (Техникийн пасспорт, АТҮТ-ийн архив лавлагааны тасгаас авах)
8. ЗТХЯ-ны улсын байцаагчийн дүгнэлт
9. Байрлал тогтоогч (GPS) суурилуулсан гэрээ
10. Заавал даатгуулах даатгал (Тээврийн хэрэгсэл болон Жолоочийн хариуцлагын даатгал)
11. Даралтат савны фото зураг (4 талаас авсан байх)
12. Даралтат савны туршилтын тайлан
13. Тээвэрлэгчийн гадаад пасспорт
14. Жолоочийн үнэмлэх
15. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх
16. Автозамаар аюултай ачаа тээвэрлэх карт (Зааврын дагуу бөглөх)
17. Ачааны дагалдах бичиг
18. Тээврийн гэрээ
19. Дээрх материалуудыг бүрдүүлсний дараагаар F төрлийн онцгой зөвшөөрлийн бичгийг АТҮТ-өөс авна.
 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.