Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020.11.18- ны өдрийн А/222 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-г мөрдөн улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
Автотээврийн хэрэгслийн бүртгэл нь дараах төрөлтэй байна.
- Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх; /журмын 3-т заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748
- Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл; /журмын 4-т заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748
- Автотээврийн хэрэгслийн техникийн өөрчлөлт; /журмын 5-д заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748
- Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг нөхөн олгох; /журмын 6-д заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748
- Автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хасах, бүртгэлийг сэргээх; /журмын 7-д заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748
- Автотээврийн хэрэгсэлд түр дугаар олгох; /журмын 8-д заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748
- Автохэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын өөрчлөлт, солилт /журмын 9-д заасныг харах https://legalinfo.mn/main/detail/15748