Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-09-27 02:40:36

Мэргэшсэн жолоочийн шалгалт

Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөхөд бүрдүүлэх материалын жагсаалт

Мэргэшсэн жолоочийн шалгалтанд хамрагдахыг хүссэн этгээд дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

1. Жолооны үнэмлэх /эх хувь/

2. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хуудас /тухайн жилийн/

3. 4х6 хэмжээтэй, өнгөт гэрэл зураг 1 хувь/

4. Шалгалтын төлбөр тушаасан баримт /9900 төгрөг/
    - Дансны дугаар : 340004020367
    - Хүлээн авагч байгууллага: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
    - Хүлээн авагч банк: Төрийн банк

5. Үнэмлэхний үнэ тушаасан баримт /12500 төгрөг/
    - Дансны дугаар: 340004011868
    - Хүлээн авагч байгууллага: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
    - Хүлээн авагч банк: Төрийн банк

6. Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт /1000 төгрөг/
    - Дансны дугаар: 2904000019
    - Хүлээн авах байгууллага: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
    - Хүлээн авагч банк: Үндэсний хөрөнгө оруулалтын банк

7. Сургалтын хөтөлбөр хангасан байх /2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тухайн ангилал авсан этгээд/

Тайлбар:

  • 2008.08.08-ны өдрөөс өмнө тухайн ангиллын /В,С,Д, Е/ жолоодох эрхийн үнэмлэх авсан этгээд шууд шалгалтанд орох эрхтэй ба мөн өдрөөс хойш тухайн ангиллын /В,С,Д, Е/ жолоодох эрхийн үнэмлэх авсан этгээд мэргэшсэн жолооч бэлтгэх тусгай эрхтэй сургалтын байгууллагад “Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтад хамрагдаж шалгалтанд орох эрхтэй болно.

  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацаа дууссан тохиолдолд тухайн ангиллаар шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сунгагдах юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.