Танилцуулга
СУДАЛГАА, ХӨГЖИЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТӨВ
Тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход автотээврийн салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоож хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулж MNS ISO/IEC 17065-2013 стандартын дагуу итгэмжлэлийн шаардлагыг ханган ажиллаж байна.
Тус төв нь олон улсын баталгаажуулалтын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулалтын үнэлгээг гүйцэтгэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийг зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
Автотээврийн салбарт баталгаажуулалтад заавал хамрагдах ажил үйлчилгээний жагсаалтыг Автотээврийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 291 дугаар тогтоолд заасан бөгөөд тус төв нь дараах хамрах хүрээнд ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээнд баталгаажуулалтын үнэлгээ хийж тохирлын гэрчилгээ олгож байна.
Хамрах хүрээ:
- Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ.
- Автотээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ.
- Ачаа тээврийн үйлчилгээ.
Иймд дээрх 3 чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг манай төвөөр баталгаажуулалт хийлгэж, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн баталгаатай үйлчилгээ үзүүлж ажиллахыг хүсэж бас уриалж байна.