Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

Автотээврийн салбарын хог хаягдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байна

Манай улсад жилд 1 сая орчим дугуй, 271 мянга орчим аккумлятор, өдөрт 21 тонн хаягдал тос үүсч гэсэн судалгаа байдаг талаар албаныхан хэлж байна. Автомашинаас гарах хог хаягдал байгал орчинд хамгийн аюултайд тооцогддог. Энэхүү асуудалд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тодорхой зохицуулалт хийж байгаа юм. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажил орон даяар үргэлжилж байна

Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор улсын хэмжээнд энэ сарын 25-ны байдлаар 1665 тээврийн хээрэгсэл гэрлийн тусгалаа өөрчлүүлсэн дүн мэдээ байна. Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байгаа баруун талдаа хүрдтэй 260000 тээврийн хэрэгсэл байдаг. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт наалгах бөгөөд автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд Замын цагдаагийн албанаас хяналт тавих юм байна.

“АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” ЗӨВЛӨГӨӨН ӨМНӨД БҮСЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил”, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөд бүсийн хэмжээнд “АВТОТЭЭВРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ-2018” нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 28-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулжээ.

Нүүрс тээвэрлэлтийн С зөвшөөрлийг стандартын шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд олгоно гэв

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлаар нээлттэй сонсгол зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөллүүдээс гадна Гашуунсухайт, Ганцмодны боомт руу нүүрс экспортлогч уурхайн төлөөллүүд болон нүүрс тээвэрлэгч 135 аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Төв аймгийн автотээврийн төвийн техникчийг сонгон шалгаруулах шалгалтын удирдамж

Төв аймгийн автотээврийн төвийн техникчийг сонгон шалгаруулах шалгалтын удирдамж

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.