ТЕНДЕРИЙН УРИЛГА- Туузан хэвлэгч
Автотээврийн үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Туузан хэвлэгч болон
хэвлэгчийн 57 мм-ийн туузан цаас” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх туузан хэвлэгч болон хэвлэгчийн 57 мм-ийн туузан цаасны техникийн
тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан бөгөөд дараах нэр бүхий
2 багцаас бүрдэнэ. Үүнд:
Багц 1: Туузан хэвлэгч;
Багц 2: Хэвлэгчийн 57 мм-ийн туузан цаас.
Үнийн саналыг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 минутаас өмнө Автотээврийн
үндэсний төв ТӨҮГ, 2 давхар №204 тоот, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Л.Батдэлгэрт
/Утас:93330001/ гэсэн хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 04
дугаар сарын 05-ны өдрийн 10:30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Улаанбаатар хот, СБД, 2-р хороо,
Зам, тээврийн яамны өргөтгөлийн байр,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ