Тендерийн урилга -Онц тээвэрчин
Автотээврийн үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Онц тээвэрчин тэмдэг,
хайрцаг, үнэмлэх, хавтас” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх онц тээвэрчин тэмдэг, үнэмлэх, үнэмлэхний хавтас, тэмдэгний
хайрцагны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 минутаас өмнө “Автотээврийн
үндэсний төв” ТӨҮГ, 2 давхар №203 тоот, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Л.Батдэлгэр
/Утас:93330001/-т гэсэн хаягаар ирүүлнэ үү.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 04
дугаар сарын 25-ны өдрийн 14:30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Улаанбаатар хот, СБД, 2-р хороо,
Засгийн газрын 13-р байрны өргөтгөл,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ