Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-06-21 23:29:07

С.Сугар: Манай ард түмэн сайн яваад ирэв үү? гэж асуудаг болохоос хурдан яваад ирэв үү? гэж асуудаггүй

Урин дулаан цаг ирж хот хоорондын чиглэлд зорчигчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан манай сурвалжлах баг тус үйлчилгээний түвшин ямар байгаа талаар Ховд – Улаанбаатар чиглэлийн автобусны зорчигчтой ярилцлаа.

-Сайн байна уу? Та сайн явж ирэв үү?

-Сайн, та бүхэн сайн байна уу? Би дөнгөж сая Ховд – Улаанбаатар чиглэлийн автобусаар үйлчлүүлээд буулаа. Замдаа сайн яваад ирлээ.

-Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ ямаршуу байна даа?

-Үйлчилгээний хувьд сэтгэл хангалуун байнаа. Сэлгээний жолооч ажиллуулж, тогтмол хурдаа баримталж явж байна. Манай ард түмэн чинь сайн яваад ирэв үү? гэж асуудаг болохоос хурдан яваад ирэв үү? гэж асуудаггүй шүү дээ. Хол замд сэтгэл тайван, аюулгүй тээвэр гэдэг хамгийн чухал. Тийм болохоор би хувьдаа хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг өндрөөр үнэлнэ. 45 хүний суудалтай, тохилог, том оврын автобусанд суугаад явахад бага нас маань санаанд ордог юм. Тээврийн жолооч аавынхаа унаанд суучихсан яваа юм шиг л сэтгэлд ойр байдаг.

-Та энэ чиглэлд ямар давтамжтай үйлчлүүлдэг вэ?

-Би сардаа нэг хоёр удаа ирж очоод явдаг юм. Ажил албаны болон амин хувийн ажлаар. Өмнө нь нэг хэсэг замд явахаас халширдаг л байлаа. Зам хэцүү, автобус нь тухгүй хэцүү байсан шүү дээ. Одоо харин эсрэгээрээ замд ядрах битгий хэл амраад явж байна. Том оврын автобус үйлчилж эхэлснээс хойш тухтай сайхан болсон.

-Тасалбараа хэрхэн худалдаж авдаг вэ, ямар нэг хүндрэл учирдаг уу?

-Тасалбарыг манай хүү интернэтээр захиалаад аваад өгдөг юм. Тасалбар захиалахад эгчид нь ямар нэг хүндрэл учирдаггүй ээ. Заримдаа вокзалаас ч очоод авчихдаг. Кассууд нь оройны 7 цаг хүртэл ажилладаг санагдаж байна.

-Үйлчилгээний хувьд сайжруулах зүйлс юу ажиглагдсан бэ?

-Миний хувьд хэлж яриад байх зүйл алга. Үйлчилгээг ер нь бол хангалттай гэж үзэж байна. Харин хаа нэг ачаа ихтэй үед ачаагаа яаж авч явах вэ гэдэг дээр бага зэрэг хүндрэл учирдаг. Бидний ачааг тусгайлан авч явах хүн, тийм үйлчилгээ байхгүй болохоор яах ч аргагүй өөрсдөө л аваад явж байгаа юм. Өөрт ч төвөгтэй, хамт зорчиж яваа хүмүүст ч хүндрэлтэй, хэцүү байдаг. Үүн дээр л анхаарч ачааны тусгай үйлчилгээ үзүүлээсэй гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.