Аян замд гарахын өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулаарай
Баяр наадмын өдрүүдээр олон хоног амарч, хөдөө орон нутагт аялах зорчигч тээврийн
урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс нийт тээврийн хэрэгсэл
эзэмшигчдэд хандан аян замд гарахын өмнө эрхэм жолооч таныг өөрийн тээврийн хэрэгслийн
бүрэн бүтэн байдалд анхаарал тавьж, аюулгүй тээврийн баталгааг хангаж зорчихыг зөвлөж
байна.
Мөн 2016 оны эхний зургаан сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн осол 193 бүртгэгдсэний
138 нь орон нутгийн замд гарч 43 хүн нас барсан байна. Үүний ихэнх хувийг согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс
шалтгаалсан осол эзэлж байгаа тул эрхэм жолооч, иргэд та бүхнийг архи согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын
үзлэгийн төвүүдийн олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн инженер, техникийн
ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн хамт олон дараах цагийн хуваарийн дагуу танд үйлчилж
төмөр хүлгийн тань талаар зөвлөгөө, мэдээлэл өгөн ажиллана. Үүнд:
- 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 08:30 – 20:30, амралтын өдрүүдэд 09:00 – 19:00 цагийн хооронд уртасгасан цагийн хуваариар ажиллана.
- 2016 оны 7-р сарын 16, 17-ны өдрүүдэд “Да Хүрээ Трейд” техникийн худалдааны төв дэх тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын явуулын үзлэг хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Бусад салбарууд 2016 оны 7-р сарын 11-17-ны өдрүүдэд амарна.
- 2016 оны 7-р сарын 18-ны өдрөөс эхлэн уртасгасан цагийн хуваариар буюу ажлын өдрүүдэд 08:30 – 20:30 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00 – 19:00 цагийн хооронд ажиллана.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ