ӨНГӨРСӨН ОНД 500 МЯНГА ОРЧИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЖЭЭ
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтэс Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, техникийн хяналтын үзлэгийн хэмжлийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна.
2017 оны 11 дүгээр сарын 01-ны байдлаар нийт 478993 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн бөгөөд 96 хувьтай байна.
Техникийн хяналтын үзлэгт нийт 11234 тээврийн хэрэгсэл дараахь үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна.
- Өнгө үзэмж- 6152
- Утаа- 1424
- Тормос- 2545
- Жолоо- 6322
- Гэрэл- 3240
- Дуу чимээ- 76
Техникийн хяналтын хэлтсээс техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн сангийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах, мэдээллийн шинэчлэлийг тухай бүрд нь саадгүй явуулах ажлыг хийж дараах байгууллагатай мэдээлэл солилцож байна.
Үүнд:
- Замын хөдөлгөөний удирдлагын төв
- Замын цагдаагийн алба
- Татварын ерөнхий газар
- Зам тээвэр, хөгжлийн яам
- Үндэсний дата төв
- Мөн техникийн хяналтын үзлэг хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан “Доктор авто сүлжээ”, “Монгол терминал” ХХКомпанитай программ ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.