Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-01-10 06:37:50

Автотээврийн үндэсний төвийнхөн 2018 оныхоо төлөвлөгөөг батлав

Автотээврийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчид 2018 онд хийх томоохон ажлууд болон хөрөнгө оруулалт, дүрэм журмын шинэчлэл, "Хөгжлийн хөтөлбөр" болон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Тус үйлдвэрийн газраас 2018 оны төлөвлөгөөг баталж, 4 зорилтын хүрээнд 32 арга хэмжээний 175 ажлыг энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 2018 оны үндсэн зорилтоо батлуулж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, 2018-2022 он хүртэл хийж хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөлбөр”-өө тодорхойлж, шинэ оныхоо ажилд ханцуй шамлан орлоо.

Тус хурлаар 2018 оны жилийн эхэнд хийх ажлуудын хүрээнд захирлын зүгээс нийт төвийн ажилтан албан хаагчиддаа нэгдсэн мэдээлэл, үүрэг, чиглэл өгсөн юм. Мөн эдийн засгийн  үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бодлогын баримт бичгүүд, байгууллагын дотоод журамд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга хийлээ. Түүнчлэн Зорчигч тээвэр болон техникийн хяналтын үзлэгийн төвийн ажлын байрны эрсдлийн үнэлгээг анх удаа хийсэн бөгөөд үүнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байгааг хурлын үеэр онцолж байв.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П. Дэлгэрнаран: “Бид 2017 оныг багагүй амжилтаар үдэж, шинэ онд олон дүрэм журмууд хэрэгжиж байна. Үүнийг 2018 оны ажлын эхлэл, баримтлах зарчим, хийх ажилтайгаа уялдуулах хэрэгтэй. Бид 2017 оныг бид удирдлагын тогтолцооны чанарыг сайжруулах жил болгон зарлаж, тээврийн системийг боловсронгуй болгох чухал ажлууд хийсэн. Харин 2018  онд хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хэрэгжүүлэх ажил, тавьсан зорилт, төлөвлөгөөгөө хөгжлийн бодлоготойгоо уялдуулж зорчигч болон ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах тал дээр томоохон арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай байна” хэмээн Автотээврийн үндэсний төвийн ажилтнууддаа үүрэг чиглэл өглөө.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.