Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-01-23 08:37:53

“ЦАГААН САР-АЮУЛГҮЙ ТЭЭВЭР ” ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Автотээврийн үндэсний төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч нар Замын цагдаагийн албатай хамтран хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж байна.

Сар шинийн баяртай холбогдуулан ард иргэд улс болон хот хооронд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул зорчигчдыг зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлж, нийтийн  зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж хангуулах зорилгоор энэ сарын 15-наас 2-р сарын 10-ны өдөр хүртэл Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, Налайх, Багануур дүүрэг, 21 аймаг дахь авто тээврийн төв, замын цагдаагийн хяналтын постуудад ажиллаж байна.

 

Тус хяналт шалгалтын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх, зорчигч иргэдэд  техникийн шаардлага хангаагүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх арга хэмжээг өрнүүлж байгаа юм.

 

Ингэхдээ олон улсын болон улсын чанартай автозамд ЗЦА- ны Орон нутгийн хяналтын хэлтэс, Нийслэлийн алслагдсан дүүрэг, 21 аймгийн замын цагдаагийн тасгуудтай хамтарч байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Налайх, Багануур дүүрэг, Төв аймгийн Өндөр-Дов болон Лүн, Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа олон улсын болон улсын чанартай автозам дагуу  5 чиглэлд хөдөлгөөнт пост байгуулжээ.

          

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.