-Сар шинийн баяртай холбоотойгоор нийт автотээврийн төвүүд байнгын бэлэн байдөлд ажиллаж, хариуцлагатай жижүүр томилох
-Үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор ажлуудаа эрчимжүүлэх
-Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх албан даалгаврыг эрчимжүүлэх
-Автомашины гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийт салбар төвүүд өөрсдийн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэх
-Техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж мөрдөх
-Сар шинийн баяртай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэх ажлыг зохион байгуулах
-"Сар шинэ-Аюулгүй тээвэрлэлт" арга хэмжээний хүрээнд хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох арга хэмжээг ав ажиллах
-Цаг агаарын болон замын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг шуурхай ирүүлж, байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө.