Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-04-26 03:54:18

ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ШИНЭЭР БИЙ БОЛГОНО

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2018 оны ажлаа дүгнэж, I улирлын тайлангийн хурлаа нийслэлийн салбар, төвүүдийн ажилтнуудаа хамруулан зохион байгуулсан билээ. Энэхүү хурлаар тус үйлдвэрийн газрын 2018 оны I улирлын тайлан, Захирлын 2017 оны контрактын гэрээний дүгнэлт, Үйлдвэрийн газрын хэрэглэгчийн болон ажилчдын сэтгэл ханамжийн судалгааны дүнг танилцуулсан юм.

Тус үйлдвэрийн газраас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор иргэд, олон нийтэд хандсан, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа ийнхүү дүгнэлээ. Тухайлбал, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг police reader төхөөрөмжид уншигддаг болгосон, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас авдаг болсон, зорчигч тээврийн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн ,даатгал болон бүртгэл авто үйлчилгээний чиглэлийн олон программуудыг ашиглалтад оруулсан. Энэ программуудыг бусад мэдээллийн сангуудтай холбох ажил хийгдэж байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлгээ хийлгэх, нууцлалын зэрэглэлийг хангуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлээд байгаа аж. Мөн хот, хоорондын тээвэрлэлтийн замналуудыг шинээр бий болгон, бүртгэлжүүлж, паспортжуулсан, баруун талдаа жолооны хүрдтэй 2000 орчим тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалд тохиргоо хийсэн гэдгийг тус хурлын үеэр танилцуулав.

Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл хэлэлцэгдэж байгаа байгаа бөгөөд энэхүү бодлогын баримт бичгийн төсөлд тус үйлдвэрийн газрын ирээдүйн бүтэц бүрэлдэхүүн, ажиллах зарчим, чиглэлүүд, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох, арга барилаа тодорхойлох зэрэг олон зүйлүүд тусгагдаж байгаа гэдгийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран онцоллоо.

Тус үйлдвэрийн газраас аж ахуй нэгжийн орлогын албан татварт 140 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол 1,4 тэрбум төгрөг улсад төлдөг болсон эдийн засгийн үр ашигтай ажиллаж байгаа аж. Ийнхүү цаашид үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, иргэдэд чиглэсэн үйлчилгээнүүдийг шинээр бий болгох зэрэг автотээврийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаараа хэлэлцлээ.

Цаашид ажилтан албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хувийн санаачилга, идэвх зүтгэлийг дэмжин тэднийг сургах, дадлагажуулах, сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах бодлого баримтлан ажиллах юм байна.

 

 

 

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.