Автотээврийн үндэсний төвийн баг тамирчид “Хошой аварга”-аар шалгарав
Монголын тээвэр, холбоо, газрын тосны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын спортын 4 төрөлт тэмцээн 2018.05.04-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 14 байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн 350 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын баг, тамирчид амжилттай оролцсон байна. Тухайлбал сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг, тамирчид алтан медаль хүртэж, “Хошой аварга”-аар шалгарсан бол сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ажилтан албан хаагчдынхаа бүтээлч байдал, хувь хүний хөгжлийн асуудалд ихээхэн анхаарч, шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байгаа аж.