Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-05-09 03:29:37

“Шилдэг захирал”-аар өргөмжлөгдөв

Төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийг эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаранг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Шилдэг захирал”-аар өргөмжлөв.

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2017 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, гэрээний үүргээ сайн биелүүлж ажилласанд талархан ийнхүү “Шилдэг захирал” өргөмжлөлийг гардууллаа.

Тус үйлдвэрийн газраас аж ахуй нэгжийн орлогын албан татварт 140 сая төгрөг төлдөг байсан бол 1,4 тэрбум төгрөгийг улсад төлдөг болсон эдийн засгийн үр ашигтай ажиллажээ. Ийнхүү цаашид үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, иргэдэд чиглэсэн үйлчилгээнүүдийг шинээр бий болгох зэрэг автотээврийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.