Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-09-08 04:41:42

БНЧУ-ТАЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

“Монгол Улсын автотээврийн зохицуулалтын үйл ажиллагааг БНЧУ-ын арга туршлагыг үндэслэн сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг нэмэгдүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр БНЧУ-аас автотээврийн салбарын төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Энэ удаагийн албан айлчлалаар БНЧУ-аас Монгол улсад хүрэлцэн ирсэн Төлөөлөгчид нь Автотээврийн үндэсний төвийн холбогдох газар, хэлтсийн ажилтан, албан хаагчдад дараах сэдвийн дагуу сургалт зохион байгуулах бөгөөд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм.

Үүнд:

  1. Техникийн хяналтын үзлэг хийхэд анхаарах асуудал, учирч болох эрсдлүүд
  2. Транзит тээврийн үйл ажиллагаа олон улсын эрх зүйн зохицуулалт, бүртгэл хяналт
  3. Ачаа тээврийн үйл ажиллагаа, түүнд тавих хяналтын төрөл, ачаа тээврийн тоо хэмжээ, ачааны төрөл зүйлийн бүртгэлийн судалгаан дахь БНЧУ-ын туршлага

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.