Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-05-23 03:32:38

ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах жил”, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан хяналт шалгалтыг тогтмолжуулах бүсчилсэн шалгалтыг орон нутгийн замуудад хийж байна. Үндсэн дөрвөн чиглэл буюу хойд, урд, баруун, зүүн аймгууд, нэмэлт нэг чиглэл буюу Замын-Үүд чиглэлүүдэд хяналт шалгалт зохион байгуулж байна. 
Оюутан, сурагчдын зуны амралт эхэлж байгаа энэ үеэр хот хооронд зорчих зорчигчдийн тоо нэмэгддэг тул “Оюутан тээвэр-1” хэмээх энэхүү хяналт шалгалтыг энэ сарын 10-наас эхлүүлжээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, техникийн шаардлага хангаагүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, цаашлаад Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү хяналт тавьж байна.
“Оюутан тээвэр-1” арга хэмжээг Хойд бүс- Дархан-Уул, Сэлэнгэ,Орхон, Хөвсгөл Зүүн чиглэлд- Хэнтий, Дорнод, Сүхбаатар Урд – Төв, Өмнөговь, Дундговь, Баруун – Архангай , Баянхонгор, Өвөрхангай Говь-Алтай чиглэлүүдийг хамруулж байгаа юм.


Ингэхдээ холбогдох хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй тус аянаар нийтийн зорчигч тээврийн зогсоол, авто замуудад хөдөлгөөнт болон суурин пост, эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа аж.
Тус үйлдвэрийн газраас хот хооронд болон улс хооронд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллага, гэрээтэй тээврийн хэрэгслүүддээ 24 цагийн удирдлага, хяналт тавьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хурдыг хянадаг байна. 
Ингэснээр осол, техникийн саатал болон цаг агаар замын нөхцөл байдал хүндэрсэн үед шуурхай ажиллагааг яаралтай зохион байгуулж хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах боломжтой. Мөн байршил тогтоох төхөөрөмжөөс өгөгдлийг хүлээн авч боловсруулан мэдээллийн сан үүсгэснээр хөдөлгөөний урсгалыг хянах, тээвэрлэлтийн явцын талаар бүрэн мэдээлэл авах ач холбогдолтой гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.