Автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчидаа шагналаа
Ардын хувьсгалын 97 жилийн ой, Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тус тус тохиолдуулан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэрээ оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчидаа шагнаж урамшууллаа.
Тус үйлдвэрийн газраас 2017-2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад оруулсан хувь нэмэр, ажлын идэвх зүтгэл, гаргасан амжилтыг үнэлж “Автотээврийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан”, ЗТХЯ-ны “Жуух бичиг”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”, “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнажээ.