Хот хоорондын нийтийн тээврийн шинэ чиглэлүүд батлагдлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаар тушаалаар Хот хоорондын нийтийн тээврийн 14 чиглэл шинээр батлагдаж, 4 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулсан байна.