Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-10-25 01:07:18

Тээвэрчид өвөлд бэлэн гэв


Автотээврийн үндэсний төвөөс өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “БИД ӨВӨЛД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөг зохион байгуулж үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй холбогдох албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 64 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл мөн оролцлоо.

Өдөрлөгийн үеэр

  • Тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүхий л үйлчилгээ;
  • Техникийн хяналтын үзлэг;
  • Улс, хот хооронд зорчих тасалбар борлуулалт;
  • Тээврийн хэрэгслийн хяналтын системийн танилцуулга;
  • Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээний танилцуулга;
  • Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;
  • Мэргэшсэн жолооч нарыг ажилд зуучлах;
  • Улс, хот хоорондын зорчигч тээврийн 64 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
  • Даатгалын байгууллагуудын танилцуулга хийгдсэн юм.

Дээрх үйлчилгээ болон Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүлээн авах боломжийг нэг дор бүрдүүлж хүрэлцэн ирсэн иргэдийн дундаас 3 азтан шалгаруулсан нь олны талархлыг хүлээж байлаа.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  1. Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт аж ахуйн нэгжийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, дууслаа.
  2. Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 900 орчим тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаад байна.
  3. “Ургац-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын орчимд  Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлүүдэд улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 24 цагийн шугам замын хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар хурд хэтрүүлж зөрчил гаргасан 145 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ аваад байна. Мөн Налайхын “Цонжинболдог”, Төв аймгийн “Лүн”, “Баянчандмань”, “Хоолт”-ын постуудад шугам замын хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажилласан.

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.