Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-07-28 07:20:01

Нүүрс тээвэрлэлтийг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Автотээврийн Үндэсний Төвийн захирал П.Дэлгэрнарангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Таван толгой Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч буй хүндрэлтэй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтаар цаг агаарын хүндрэлээс болж тээвэрлэлт саатан боомтыг чиглэсэн урт дараалал үүсч байгаад зохицуулалтын арга хэмжээ авах тээврийн жолооч нарын ажиллах нөхцлийг сайжруулах зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцож тодорхой арга хэмжээнүүдийг авлаа.

Автотээврийн үндэсний төвөөс Уурхайнууд болон тээврийн 110 гаруй аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлт гүйцэтгэн дараалал хүлээж байгаа жолооч нарын эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс, ундны цэвэр усаар ханган ажиллахыг үүрэг болгон хяналт тавин ажиллаж байна. Уг ажлын хэсгийнхэн тээвэрлэлт гүйцэтгэгч жолооч нарын төлөөлөлтэй уулзахад тэдний зүгээс хэд хэдэн санал гаргасан.


               

Үүнд:

1. Цагаан хад орчмын авто замыг өргөтгөх;
2. Таван толгойн нүүрсний ордоос Гашуунсухайт хилийн боомт, Цагаан хадны гаалийн хяналтын бүс чиглэлийн тээвэрлэлтийг хоёр тусдаа замаар гүйцэтгүүлэх;
3. Цагаан хадны гаалийн хяналтын бүс орчимд тээврийн хэрэгслийн зогсоолтой болох зэрэг саналуудыг тавилаа.

Ойрын өдрүүдэд орсон их хэмжээний борооны улмаас замын нөхцөл байдал эвдэрч, зам дагуу тогтoол ус ихээр үүссэн нь Цагаан хад орчимд тээвэрлэлт саатах нэг шалтгаан нөхцөл болж байна. Уурхай, жолооч нарын төлөөлөл, Гашуунсухайт автозам ХК-ийн төлөөлөлтэй тодорхой асуудлаар санал солилцон уулзлаа.

Автотээврийн үндэсний төвөөс Цагаан хадын орчмын тээвэрлэлтийг зохицуулахаар Автотээврийн хяналтын улсын байцаагчдийг нэмэлтээр томиллолоо.

Гашуунсухайт болон Цагаан хадны чиглэлийн авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг цагийн зохицуулалтад оруулах арга хэмжээг тус үйлдвэрийн газар цагдаагийн хэлтэстэй хамтран өнөөдрөөс авч хэрэгжүүлж эхлэлээ.

Зам засварын ажлыг түргэтгэх хүсэлтийг Гашуунсухайт автозам ХК-ийн удирдлагуудад уламжиллаа.

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.