Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-11-03 05:40:20

Холимог тээврийн төрлийг амжилттай туршлаа


Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, "УБТЗ" ХНН, "Зэлтэрийн зам" ХХК хамтран "Улаанбаатар - Сэлэнгэ - Улаан-Үд" улс хоорондын зорчигч тээвэрлэлтийг холимог тээврийн төрлөөр зохион байгуулах туршилтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Туршилын тээврийг 2016 оны 10-р сарын 27-ны өдрөөс 11-р сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, "УБТЗ" ХНН, "Зэлтэрийн зам" ХХК болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 45 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Холимог тээврийн үеэр иргэд төмөр замаар зорчих түүнлэн авто тээвэр гэсэн сонголтыг нэг дор эдлэх боломжтой болж Улаанбаатар хотоос Сэлэнгийн боомт хүртэл төмөр замаар зорчоод цааш авто тээврээр явах юм.

Зорчигчид тусгай зориулалтын ТҮЦ машинаар дамжуулж галт тэрэг болон автобусны тасалбарыг онлайнаар захиалах боломжтой. Мөн холимог тээврийн нэг тасалбартай болсноор Улаанбаатар - Улаан-Үд чиглэлд зорчих тасалбарын үнэ тодорхой хувиар буурах боломжтой.

Энэхүү холимог тээврийн үйлчилгээг бусад чиглэлд мөн нэвтрүүлэхээр судалж байгаа юм.

 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.