Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-11-07 06:54:38

Автотээврийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчид тогтмол сургалтад хамрагдаж байна

Автотээврийн үндэсний төвөөс байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын ажлын байран дахь хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тогтмол сургалтуудыг зохион байгуулж байна. Хуваарьт сургалтад “Захиргааны ерөнхий хуулийн сургалт”, “ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх нь”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” сэдвийн дагуу хамрагдсан бөгөөд хамаарах хууль тогтоомжуудтай танилцаж, тулгарч болох эрсэдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан юм.

Үүнд:

  • 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан "Захиргааны ерөнхий хуулийн сургалт"-д Захиргаа, сургалт хүний нөөцийн хэлтсийн 7 мэргэжилтэн оролцсон.
  • 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан "Захиргааны ерөнхий хуулийн сургалт"-д Нийслэлийн Зорчигч тээврийн төвүүд болон, Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн дарга нар болон Автотээврийн үндэсний төвийн Хуулийн мэргэжилтэн оролцсон.
  • 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХДХВ/ДОХ, БЗДХ –аас урьдчилан сэргийлэх асуудлаар улс хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэгч аж ахуй нэгж байгууллагууд, мөн үндэсний төвийн нийт ажилтнуудад сургалт зохион байгуулсан бөгөөд нийт 172 ажилтан, албан хаагчид хамрагдсан.
  • 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” сэдэвт сургалтад үйлдвэрийн газрын нийт удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд, нийт 31 албан хаагчид хамрагдсан.


 

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.