Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-08-14 09:49:40

АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

-Хилийн боомтуудад тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцов-

Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яамд хоорондын протоколын хэрэгжилтийг хангуулах 32 дахь уулзалт өнгөрсөн долоо хоногт Увс аймагт зохион байгуулагдлаа. 
Уулзалтад БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын орлогч дарга Юн Вэн Жин тэргүүтэй төлөөлөгчид, Монгол талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Х.Баярхүү тэргүүтэй нийт 20 гаруй төлөөллүүд оролцож хилийн боомтуудад тулгамдаж буй асуудал болон хэрэгжүүлж эхлэх асуудлуудаа харилцан тохиролцлоо.
Тухайлбал, тээврийн маршрут, зорчигчдын ачаа болон үнэ тарифын асуудал, УАЗ 469 автомашинаар тээвэрлэлтийн асуудлаас гадна Монголын талаас улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчдыг тусгай зурвасаар хил нэвтрүүлэх санал тавьсныг Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
Мөн Ганцмод-Гашуунсухайт боомтоор стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэхэд анхаарч, тээврийг зөв оновчтойгоор зохион байгуулж хамтран ажиллах талаар санал нэгдэв

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.