Цэргийн үүрэгтний үзлэг, хяналт шалгалтад бүрэн хамрагдлаа
Автотээврийн үндэсний төвийн 18-55 насны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицер, ахлагч нарт Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаасан эсэх, Цэргийн тоо бүртгэлийн журмын биелэлт, Иргэний шилжилт хөдөлгөөний журмын хэрэгжилтийн шалгалт хийлээ.
Хяналт, шалгалтад Автотээврийн үндэсний төвийн 18-50 насны эрэгтэйчүүд бүрэн хамрагдаж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгаж, баримт бичгийн нөхөн олголт хийлгэж, Батлан хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүртсэн юм.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ