Хот хоорондын зарим чиглэлд автотээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа /2016.11.18/
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Үүнд:
- Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 11-р сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл,
- Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 11-р сарын 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаалаа.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ