Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-11-23 02:28:53

"АВТОТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгийн загвар зохиох уралдаан зарлаж байна

Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулж буй "АВТОТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгийн загвар зохиох шагналт уралдаанд тус цол тэмдгийн загварыг мэрэгжлийн өндөр түвшинд хийж, загвар дизайны өвөрмөц шийдэл, дахин давтагдашгүй бүтээлээ ирүүлэхийг эрхэм дизайнерууд та бүхэнд уриалж байна.

  1. Зорилго:

Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 48 дахь заалт “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг нэмсэнтэй холбогдуулан цол тэмдгийн загвар гаргах.

  1. Хамрах хүрээ:

Цол тэмдгийн эх бэлтгэж, загвар гаргаж, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцох боломжтой.

  1. Ерөнхий шаардлага:
  • Загвар нь автотээврийн салбарын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг бэлэгдсэн дүрслэлтэй.
  • Хэмжээ: Урт 50мм, өргөн 30мм, зузаан 2,5мм харьцаатай.
  • АТҮТ ТӨҮГ-ын логоны үндсэн өнгийг /шар, цэнхэр/ багтаасан байх.
  • Цол тэмдгийн загварыг, зургийн хамт ирүүлэх. /А4 –ийн цаасан дээр тусгах/
  • Загварын өгүүлэмжийн тайлбар, өнгөний код, орц хийцийн санал, шаардагдах зардлын тооцоог гаргасан байна.
  • Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна бичвэр оролцуулж болно.
  • Загвар дизайны өвөрмөц шийдэлтэй, дахин давтагдашгүй хийцтэй байх.

      4. Шагнал урамшуулал: 1,0 сая төгрөг /Нэг сая төгрөг/

  1. Мэдээллийг олон нийтэд хүргэх хэлбэр:
  • Өдөр тутмын сонин хэвлэл
  • Сошиал медиа хэлбэрээр 
  1. Уралдаанд оролцох материалыг хүлээн авах хугацаа:

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл  хүлээн авна.

      7. Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын төв байр, Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтэс,  ХМОНХМэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Холбогдох утасны дугаар 86063600

  1. Уралдааныг дүгнэх:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг томилогдсон ажлын хэсэг тавигдсан шаардлагын дагуу дүгнэж 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж сонгон шалгаруулна.

 

 


 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.