Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2016-12-26 14:09:16

МЭНДЧИЛГЭЭ

Буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтах энэ мөчид эх орныхоо эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсон үе үеийн тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олон Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Улиран өнгөрч буй 2016 он автотээврийн салбарын хувьд дотоодын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүртгэлжүүлж, эрх зүйн зохицуулалттай болгож, ачаа тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулсан, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг бүрэн хангуулан, үйлчилгээний чанарыг сайжруулж, үргүй зардлыг багасгасан, үйлчилгээний соёлыг дээшлүүлсэн жил байлаа.

Өнгөрсөн хугацаанд бид бүхэн автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулах ажлуудад тогтмол оролцож тээвэрчдийн санал бодлыг тусгуулан ажиллалаа. 

Үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цахим тасалбар борлуулалтын системийг шинэчлэн сайжруулж, техникийн хяналт, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг нэмэгдүүлэн, техник ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар шат дараалсан ажлуудыг тогтмол хийсээр байна.

Улс, хот хоорондын нийтийн тээвэрт хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр тоноглон хөдөлгөөний хурд, байршил, цагийн хуваарийн мөрдөлтийг хянан, “Автотээврийн нэгдсэн лавлах” үйлчилгээгээр дамжуулан тээвэрлэгч байгууллага, иргэдийг мэдээллээр хангаж байна.

Мөн үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалтад Чанарын удирдлагын албыг шинээр байгуулсан ба цаашид үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаанд болон авто үйлчилгээний байгууллагад ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга хийх лаборатори байгуулах, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээний байгууллагуудыг итгэмжлэлд хамруулах, Авто үйлчилгээний байгууллагуудад тохирлын үнэлгээ хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорин ажиллах болно.

Сүүн цацалтай алтан шар замаа адислан шүтдэг эрхэм тээвэрчид Та бүхэндээ болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт бүхнийг хүсэн ерөөж шинэ ондоо ажлын амжилт бүтээлээр дүүрэн байж ажил үйлс тань дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай!

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.