Хууль бус тээвэрлэлтээс татгалзъя!
Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан тоо баримт бий. Эдгээрийн дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна.
Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байна.
Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс уриалж байна.
Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/; даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/; техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилхээс гадна мэргэшсэн жолооч нар үйлчилдэг гэх мэт давуу талтай билээ.