Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-01-11 01:13:17

Техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээтэй танилцлаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/09 дүгээр захирамжийн дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү,  нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон болон ажлын хэсгийн холбогдох гишүүд хамтран нийслэл дэх техникийн хяналтын үзлэгийн төвүүд, тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ болон дүүргүүдийн Татварын хэлтсийн ажилтай танилцан ажлын үүрэг чиглэл өглөө.

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.