Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2017-01-16 08:24:52

Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээ нэг нас хүрлээ

Автотээврийн үндэсний төвөөс хэрэглэгчдэд хүргэж буй Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 үйлчилгээ өнөөдөр нэг нас хүрлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамт байж, манай лавлахыг сонгон үйлчлүүлсэн нийт хэрэглэгчиддээ ойн баярын мэндийг хүргэе. Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 таны дотны туслах байж чадна.

“Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234” тусгай дугаарын үйлчилгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн автотээврийн салбартай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай хүргэх зорилгоор ажлын өдрүүдэд 07:00 – 22:00 хүртэл, амралтын өдрүүдэд 08:00 - 20:00 цаг хүртэл ажиллаж байна.  

Үйлчилгээний танилцуулга

“Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234” үйлчилгээ нь иргэдэд дараах төрлүүдийн мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.

  • Улс, хот хоорондын зорчигч тээврийн чиглэл, цагийн хуваарь, үнэ тариф
  • Зам, гарц хааж зогссон тээврийн хэрэгслийн жолоочтой холбох
  • Тээврийн хэрэгслийн үзлэг, хяналт
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн
  • Онлайн билет захиалга
  • Торгууль
  • Татвар, даатгал г.м

Нийт дуудлагын ихэнх хувийг зам, гарц хааж тавьсан тээврийн хэрэгсэл болон улс, хот хоорондын зорчигч тээвэртэй холбоотой дуудлагууд эзэлж байна.

Хэрвээ таны грашны гарц болон хөдөлгөөнд саад учруулан зогссон, жолооч нь утасны дугаараа үлдээгээгүй тээврийн хэрэгсэл байвал 1900-1234 тусгай дугаарт холбогдон тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой шууд холбогдох боломжтой. Манай лавлах нь хувь хүний мэдээлэл, утасны дугаарыг бусдад задруулдаггүй ба өөрийн утсаараа дамжуулан холбож өгдөг.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн “Хөдөлгөөний удирдлага, хяналтын төв” нь манай байгууллагатай улс хот хоорондын зорчигч тээврийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн байршил, хурдыг GPS төхөөрөмжийн тусламжтайгаар 24 цагийн турш хянаж, шаардлагатай зохицуулалтыг хийн ажиллаж байна. Иргэд маань хүн болон дайвар ачаа тосож авах шаардлагатай тохиолдолд 1900-1234 дугаарт холбогдон тэдгээр тээврийн хэрэгслийн байршлыг асуун, вокзалууд дээр хүлээлгүйгээр яг ирэх үед нь очих боломжтой юм.  

Цаашид хийгдэх ажлууд

Иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн цаашид үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн улс, хот хоорондын билетыг тус лавлах утсаар бичдэг болохоор ажиллаж байна.

Манай лавлах үйлчилгээн дээр иргэдээс ирдэг гол гомдол бол утас нь байнга яриатай байдаг гэсэн асуудал юм. Операторууд зэрэг ярьж байх тохиолдолд таны дуудлага давхцаж орж ирсэн бол аль нэг оператор яриагаа дуусгатал таны дуудлагад харилут өгөх боломжгүй байдаг. Иймд иргэд маань хүлээцтэй хандаж, дахин дахин дуудлага хийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Мөн бид ачааллаа тооцож үзэн нэмэлтээр шугам холбох, лавлах үйлчилгээний ажилтны тоог нэмэх, ажлын цагийг уртасгах чиглэлээр тодорхой ажлуудыг 2017 онд хийхээр төлөвлөж байна.

Манай Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарт холбогдон өөрт шаардлагатай мэдээллийг мэргэжлийн байгууллагаас нь, мэргэжлийн хүнээс нь зөвлөх шинж чанартайгаар авах нь таны цаг хугацаа, зардал хэмнэх болно.

“Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234”-ыг сонгон үйлчлүүлээрэй.

 

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.