Сургалт зохион байгуулна
Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн бүртгэлийн нийт мэргэжилтнүүдэд зориулан 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд сургалт зохион байгуулна.
Сургалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Шихихутуг ХЗДС, Монголын авто дистрибьюторын ассоциаци, Сургалт судалгааны Полиси төвийн төлөөллүүд дараах сэдвийн дагуу мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үүнд:
- Захиргааны ерөнхий хууль
- Улсын бүртгэлийн ерөнхий хууль
- Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн тухай
- Тээврийн хэрэгслийн өмчлөлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх нь
- Автотээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар буюу VIN MNS ISO 3779
- Автотээврийн хэрэгслийн дэлхийн үйлдвэрлэгчийн таних тэмдэг буюу MNS ISO 3780
- Тээврийн хэрэгслийн техникийн мэдлэг, зах зээлийн үнэ
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс
- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн журмын хэлэлцүүлэг
- Харилцааны ур чадвар ба эерэг хандлага
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ