"Автотээврийн менежментийг сайжруулах жил - 2017" мэргэжил, арга зүйн зөвлөгөөн зохион байгуулагдана
Автотээврийн үндэсний төвөөс Улаанбаатар хот болон орон нутгийн удирдах ажилтнууд, нягтлан бодогч, техникийн хяналтын үзлэгийн инженерүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, 2017 оныг автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан цаашид хийж гүйцэтгэх ажлыг танилцуулах зорилгоор "Автотээврийн менежментийг сайжруулах жил - 2017" мэргэжил, арга зүйн зөвлөгөөнийг 2017 оны 02-р сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус зөвлөгөөнд Автотээврийн үндэсний төвийн нийслэл хот дахь салбарууд болон орон нутгийн Автотээврийн төвүүдийн дарга, нятлан бодогч, техникийн хяналтын үзлэгийн инженерүүд бүрэн хамрагдах бөгөөд үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл бүрхшээлүүд болон шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцох юм.
ХӨТӨЛБӨР
Хугацаа |
Сэдэв |
Илтгэгч |
2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр / Пүрэв гариг / |
||
09.00-09.15 |
Үйлдвэрийн газрын 2016 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2017 оныг авто тээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар танилцуулах |
АТҮТ-ийн тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар |
09.15-09.25 |
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 онд авч хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгөх |
Зам тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын дарга С.Батболд |
09.25-09.35 |
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан 55 дугаар тогтоолыг танилцуулж, хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар зааварчилгаа өгөх |
Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн |
09.35-09.45 |
АТҮТ-ийн 2016 оны санхүүгийн тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулах |
Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Я.Оюунсүрэн |
09.45-09.55 |
2017 онд Тээвэр зохицуулалтын талаар хийж гүйцэтгэх ажлыг танилцуулах |
Тээвэр хариуцсан дэд захирал Ш.Батсайхан |
09.55-10.40 |
Зорчигч, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөх |
Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, ахлах мэргэжилтэн О.Энхбат, ачаа тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Отгонсар, Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга Б.Баярмагнай |
10.40-10.50 |
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа, техникийн хяналтын талаар 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгөх |
Техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Х.Баярхүү |
10.50-11.00 |
Техникийн хяналтын үзлэгийн үйлчилгээг сайжруулах тухай, Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан 213 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулах |
Техникийн хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэдалай, ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх
|
11.00-11.15 |
Авто тээврийн менежментийг сайжруулах жилийн хүрээнд зохион байгуулж буй “2017 – Мэргэжил арга зүй” зөвлөгөөнийг нээж үг хэлнэ. |
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран |
11.15-11.30 |
Зөвлөгөөнд оролцож байгаа мэргэжилтнүүдэд хандаж үг хэлнэ. |
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл |
11.30-11.35 |
Дурсгалын зураг татуулах |
Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн |
11.35-11.45 |
Цайны завсарлага /Coffee break/ |
|
11.45-12.00 |
Авто тээврийн хяналтын мэргэжилтний ажил үүргийн талаар заавар зөвлөгөө өгөх |
Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос |
12.00-12.15 |
Улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хяналтын системийн талаар мэдээлэл өгөх |
Хөдөлгөөний хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхчулуун
|
12.15-12.30 |
Автотээврийн салбарын нэгдсэн систем /Cube ERP систем/ болон онлайн тасалбарын системийг танилцуулах |
Мэдээлэл технологи, судалгаа, хөгжлийн хэлтсийн програм хангамжийн инженер Д.Өсөхбаяр |
12.30-13.30 |
Цайны завсарлага |
|
13.30-13.45 |
Автотээврийн салбарт тохирлын үнэлгээний зарим үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх |
Чанарын удирдлагын албаны дарга Н.Зориг, ахлах мэргэжилтэн А.Батчулуун, Ц.Сэргэлэн |
13.45-13.55 |
2017 оныг авто тээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан авто үйлчилгээний чиглэлээр хийж гүйцэтгэх ажлыг танилцуулах |
Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргал |
13.55-14.15 |
Шилэн дансны хуулийн тухай мэдээлэл өгөх |
Зам, тээврийн хөгжлийн яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбилэг |
14.15-14.45 |
2017 онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр хийгдэх ажлыг танилцуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн өнөөгийн байдал,эрх зүйн орчин, тэдгээрийг сайжруулах талаар зааварчилгаа өгөх
|
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон, ахлах мэргэжилтэн Х.Золжаргал, Г.Шүрэнчимэг |
14.45-14.55 |
Тээврийн хэрэгслийн архивын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах талаар зөвөлгөө өгөх |
Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архив, лавлагааны тасгийн дарга Р.Түвшинбаяр |
14.55-15.40 |
Удирдлага ба манлайлал сэдэвт сургалт |
Удирдлагын академийн менежментийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Д.Ганбаатар / Утас: 99158770/ |
15.40-16.45 |
Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд сургалт |
Олон улсын OHSAS 18001 стандарт, тэргүүлэх аудитор, ХАБЭА-ын мэргэшсэн мэргэжилтэн Ц.Баттогтох |
16.45-17.30 |
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар зааварчилгаа өгөх |
Архивын ерөнхий газрын, архив албан хяналтын улсын ахлах байцаагч Л.Дэлгэрцэцэг /Утас: 99296803 / |
2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр / Баасан гариг / |
||
09.00-09.45 |
Захиргааны ерөнхий хуулийн талаар танилцуулах сургалт |
Хууль сахиулахын их сургуулийн Эрх зүйн онолын тэнхимийн дэд профессор, Др Н.Мөнхзул /Утас: 99102345/ |
09.45-10.30 |
Хөрөнгө оруулгын мэдүүлгийн талаар эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх |
Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн Д.Энхбат |
10.30-10.40 |
Цайны завсарлага /Coffee break / |
|
10.40-11.15 |
Хүн амын орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай сургалт |
Татварын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татвар төлөгчтэй харилцах газрын ахлах мэргэжилтэн н.Сувд /Утас: 99088182 / |
11.15-11.45 |
Дотоод аудитын тухай ойлголт, хөгжлийн чиг хандлага сэдэвт сургалт |
Монголын дотоод аудиторуудын институтын захирал Р.Гантуул / Утас: 99997139 / |
11.45-12.30 |
Аудитын шалгалтын талаар мэдээлэл хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөгөө өгөх |
“Мэдээлэл Аудит” ХХК-ийн захирал н.Товуудорж |
12.30-13.30 |
Цайны завсарлага |
|
13.30-16.30 |
Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв болон “Хараацайн жигүүр” ХХК -ийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох |
|
16.30-17.00 |
Улаанбаатар хот болон орон нутгийн автотээврийн төвийн дарга нартай 2017 оны хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах |
АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран |
17.00-18.00 |
АТҮТ-ийн 2017 оны үйл ажиллагааны талаар үүрэг даалгавар өгөх, санал солилцох |
АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран |
ЗАХИРГАА, СУРГАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ