АХМАД ТЭЭВЭРЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Арван долдугаар жарны “Алтан унжлагт” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Автотээврийн салбарт хүчин зүтгэж, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, техник технологийн шинэчлэлийн талаар товч танилцуулж, санал бодлоо хуваалцсан юм.
Дэд бүтцийн сайд асан Р.Сандалхан үндэсний төвийн удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэж, талархал илэрхийлсэн юм.