АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Автотээвэрчдийн ахмадын хороонд бүртгэлтэй ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр автотээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан В.Дармаа, Д.Лхагвасүрэн, О.Нэргүй нарыг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Автотээврийн тэргүүний ажилтан“ тэмдэгээр шагнаж урамшуулсаныг тус үйлдвэрийн газрын Тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьд гардуулан өгөв.
Мөн Монгол Улсын Баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойг энэ онд тэмдэглэсэнтэй холбогдуулж уг тулгаралтад оролцож явсан 90 настай ахмад дайчин Т.Батсуурьт баяр хүргэж, тусгай шагнал гардууллаа.
Ахмадын хорооны дарга Ц.Содов ахмадуудаа жил бүр хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг хамт олон, улирдлагууддаа талархаж буйгаа илэрхийлж, ахмад настнуудаа төлөөлөн үг хэлэв.