Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-10-08 08:00:46

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын чиг үүрэг, үйл ажиллагаа

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах үндсэн чиг үүрэгтэй автотээврийн салбарын мэргэжлийн байгууллага юм. Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрэм журамд заасны дагуу дараах чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

• Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх
• Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх
• Автотээврийн хэрэгслийн болон тээвэрлэлтийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллээр хангах
• Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах, аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж, үйлчилгээг гүйцэтгүүлэх
• Улс, хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч, ачаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, мэдээллээр хангах
• Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох
• Улс, олон улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх
• Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах
• Төрийн захиалгат ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх
• Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, техникийн хяналт, засвар үйлчилгээний хэмжлийн тоног төхөөрөмжүүдийн шалгалт, тохируулга, баталгаажуулалт хийх

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.