Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-10-16 03:34:37

УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт”-аар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт - БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд Улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна.
Монголын автотээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцааны танхимын төлөөлөгчдийн ээлжит 28 дэх удаагийн уулзалтын протоколоор “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас хүртэл”, “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос ӨМӨЗО-ны Ганц мод боомт хүртэл” гэсэн улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн маршрутыг нээхээр харилцан тохиролцсон байдаг. 
Тус улс хоорондын зорчигчийн тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас мэдээллээ. Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд даваа-баасан гарагуудад 08:00, 10:00, 14:00, 16:00 цагуудаас тогтмол гүйцэтгэнэ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.