Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn
2018-10-16 07:08:41

АТҮТ: АЖИЛТНЫ НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх журмыг баталж, энэ сарын 08-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Тус журам нь ажилтнуудыг нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт үе шаттайгаар хамруулах, чадварлаг ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын үр бүтээлийг дээшлүүлэх зорилготой бөгөөд жил бүр зорилтот түвшинд тусгасан зардлыг энэхүү журамд заасны дагуу зарцуулж буй юм.

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч аж  ахуйн тооцоот тус үйлдвэрийн газар нь төсвөөс ямар нэгэн санхүүжилт авдаггүй бөгөөд өөрийн орлогоос санхүүждэг тул орлогыг зөв төлөвлөж, зардлыг бууруулах чиглэлээр зөв удирдан зохион байгуулсны үр дүнд зорилтот ажилтнууддаа 5 сая төгрөгийн дэмжлэгийг нэг удаа ийнхүү үзүүлэхээр болсон байна.

 

Ажилтны нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэн ажилтан албан хаагчдынхаа амьдрах нөхцлийг сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах, сурч боловсрох зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд тус үйлдвэрийн газраас энэ онд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тус үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Я.Оюунсүрэн танилцууллаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.