АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ОЛОН УЛСЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТЭРЛЭЭ
Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо” -ны 2018 оны 10 дугаар сарын 22 ны хуралдаанаар АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ /ТӨҮГ/-ийн нийслэл дэх Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 3 төвийг “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020 - 2013” стандартын шаардлагыг хангасан байна гэж үзэж итгэмжлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр төвүүд нь Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-ийн шаардлагад бүрэн нийцсэн техникийн хяналтын үйлчилгээ үзүүлж байгаа, бүс нутаг болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх хяналтын үр дүнг илэрхийлэх байгууллага болохоо нотлон харуулав.
Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн үйл ажиллагааг итгэмжилснээр үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийг зөв сонголт хийхэд туслах, худалдаа-тээврийг хөнгөвчлөх, автотээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгож байна.